Monday, November 1, 2010

Анх түүнтэй номын дэлгүүрт харц тулгарсан юм

Анхаарал тавьж үзэл бодлыг нь сонирхсон юм.

Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрчээ

Түүнтэй нэгэнт онцгой харилцаа тогтоожээ.

Уулзах болгонд тэр нэгийг бодогдуулах мэт,

Утгагүй зорилготой үйлдлийг жигшүүлэх мэт.

Оройдоо л хамт өнгөрүүлэх тэрхэн цаг мөчүүд

Орчлонгоос тасархай, бас нэн сонирхолтой.

Хамгийн сүүлчийн уулзалт сэтгэл хөдөлгөм байлаа.

Хашгирмаар ч юм шиг, тэмдэглэмээр ч юм шиг

Түүний нэрийг Аян Ранд-ын "Эх сурвалж" гэнэ

Төрөлх нэрээрээ бол алдарт “FOUNTAINHEAD”.

No comments:

Post a Comment